Мэдээлэл
Аялалын чиглэл : Улаанбаатар - Сөүл
Зочид буудал : Sonohotels Resort 5 одтой зочид буудал
Манай компани БНСУ-д гадаадын өвчтөн зуучлах албан ёсны зөвшөөрөлтэй компани
бөгөөд Солонгос улсын Эрүүл мэндийн даатгалын Илсан эмнэлэгтэй хамтран ажиллах
гэрээний хүрээнд Монгол улсын иргэдэд орчин үеийн өндөр техник, нарийн мэргэжлийн
эмнэлэгийн үйлчилгээг санал болгож байна.
БНСУ-ын эмчилгээний гол төв болох Үндэсний Эрүүл Мэндийн даатгалын газрын харьяа
ИЛСАН эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр бүх
төрлийн судалгаа шинжилгээг хийж, иргэн бүрт тохирсон эмчилгээ үйлчилгээг тав тухтай
орчинд үзүүлж байна. ИЛСАН эмнэлэг нь:
# Онош тогтоох шинжилгээ
# Тархи
# Дотор /элэг, бөөр, ходоод, шулуун гэдэс, зүрх, уушиг, дэлүү/
# Мэдрэл, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн нарийн эмчилгээ оношилгоо
# Цээжний хөндийн мэс засал
# Нуруу нугас
# Үе мөч
# Нүд
# Чих хамар хоолой
# Арьс өнгө болон харшил
# Хорт хавдрын эмчилгээ оношилгоо
# Туяа эмчилгээ
# Химийн эмчилгээ
# Урологи /эрэгтэйчүүд, түрүү булчирхай/
# Эмэгтэйчүүд
# Гоо сайхан
# Нөхөн сэргээх
# Түргэн тусламж
# Хүүхдийн тасаг
# Гэр бүлийн гэсэн 24 төрлийн эмчилгээний тасагтай.
Аяллын үнэнд багтсан
- Урьдчилсан сэргийлэх багц шинжилгээний үнэ
- Хөтөлбөр тусгагдсан хоол
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
Аяллын үнэнд багтаагүй
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Чөлөөт өдрийн хөтчийн зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
- Эрт орж бүртгүүлэх болон орой гарах (Early check-in & Late check-out)
- Хөтөлбөрт дурдагдаагүй бусад хоол, үйлчилгээ
Аяллын хөтөлбөр
Бид та бүхнийг Солонгосын томоохон сүлжээ буудалд буулгах бөгөөд 5 одтой зочид буудал
юм. Онгоцны буудлаас таныг хөтөч угтан авч буудалд буулгах болно. Эрүүл мэндийн багц
шинжилгээний төрлөөсөө хамааран зарим тохиолдолд урд оройноос нь хоол сойх хэрэгтэй
болдогийг анхаарна уу.
Таны сонгосон багц шинжилгээний дагуу манай ажилчид бүх бэлтгэлийн хангасан байх
бөгөөд Та орчин үеийн тенилогийн гайхамшигийг мэдрэн үйлчлүүлэх болно гэдэгт бид
итгэлтэй байна. Шинжилгээ багцаас хамааран 3-6 цаг үргэлжлэнэ. Шинжилгээнд
хамрагдсны дараа буюу үдээс хойш чөлөөт цаг, буудлын ойролцоо байрлах брэнд дэлгүүрүүдээр зочлох боломжтой
Хойд солонгосыг дурандах, Халуун орны
үзэсгэлэнт моддын дунд кофе ууж тухлах, Аутлет брэнд дэлгүүрээр
зочлох
Чосон их гүрний 600 жилийн настай хааны ордноор зочилно. Хүсвэл та нэмэлтээр Солонгос
улсын үндэсний хувцас өмсөн зургаа авахуулах боломжтой. Мөн Сөүл хотын бэлэгдэл
Намсан цамхагийг үзэж сонирхоно. Жуулчдын их очдог Мёндуны гудмаар аялна.
Дэлхийд өндрөөр 6-р байранд бичигдэж буй Сөүлийн хотын хамгийн өндөр байшингаар
зочлонгоо гайхамшигт усан аккуарум үзэж сонирхоно. Мөн Кояакс цэнтрт байрлах
Солонгосын хамгийн том номын сан үзэж сонирхон, зургаа авахуулах боломжтой.
Буудлаа хүлээлгэж өгөөд онгоцны буудал руу хүргэж өгнө.
Үдээс өмнө Илсан эмнэлэгээр очиж шинжилгээний хариугаа сонсох, үдээс хойш чөлөөт цаг,
Костко орох боломжтой.