Жининь-Бээжин-Юниверсал –Дэлхийн парк

Durations

7 өдөр

Difficulty

гадаад

Min Age

Мэдээлэл

Газрын аялал 7 шөнө 8 өдөр
Аялалд гарах өдрүүд : Пүрэв гараг бүр

Том хүн : 1,590,000₮

Хүүхэд /3-10 нас/ : 1,200,000₮

Аяллын үнэнд багтсан

Аяллын үнэнд багтаагүй

Аяллын хөтөлбөр

Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна.
16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө.
Энэ шөнө галт тэргэнд хононо.

Өглөө 07:15 Замын Үүдэд очино. Хил гарах улс
хоорондын автобусаар Эрээн хотод очоод Жининь
хот руу автобусаар явна. Жининь хот нь 350 км бөгөөд
ойролцоогоор 3.30 минут явж Жининь хотод ирнэ.
Өвөр монголын хамгийн том 5-н одтой ‘Water World’
УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана. 18:00
20:30 Оройн хоол /Буфет хоол/ хүссэн хоолоо сонгон,
амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ. Та
энэхүү ‘Water World 5*’ усан амралтын цогцолборт 33
төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай,
чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө,
шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/,
бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд
зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж
алжаалаа тайлан амрах болно. / оройн хоол/

Өглөөний цайны дараа Бээжин хотыг зорино. Бээжин хот
руу зорчих бөгөөд орой Бээжин хотод ирж Зуны олимпийн
XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр
болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж, энэ
зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг
мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа
байрлан амрах болно. 

Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том
хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн. техник
технологийг нэвтрүүлсэн акравиум болох Бээжин
аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан
доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн
нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн
театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж
сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн
тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000
гаруй амьтад цугласан 50 мянган квадрат,метр талбайг
эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана. Үдээс хойш Дэлхийн
парк очно.

Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа
цэнгэлийн нэг болох нэгдсэн цогцолбор UNIVERSAL studio
д очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай
өнгөрөөх боломжтой.

Өглөөний цайны дараа Дэлхийн долоон гайхамшигийн нэг
Цагаан хэрмээр аялаад, хурдны замаар Эрээн хотыг зорин
хөдлөнө. Орой нь Эрээн хотод ирж, зочид буудалдаа
байрлан амарна.

Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны
төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт буудалаа
хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтэрэх
автобусандаа суугаад Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт
Замын Үүд – Улаанбаатар чиглэл хөдөлнө. Галт
тэргэнд хононо.

09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Бээжин хотоор
хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аялалаа өндөрлөнө.

Price

From

1590000

    Check All

    Packages

    Discover the World, one Full Adventure at a Time!

    Our Contacts

    Address

    1080 Brickell Ave - Miami

    United States of America

    Email

    info@travel.com

    Phone

    Travel Agency +1 473 483 384

    Info Insurance +1 395 393 595

    Follow us

    Best Travel Theme

    Elementor Demos

    With Love Travel WordPress Theme you will have everything you need to create a memorable online presence. Start create your dream travel site today.