Мэдээлэл
Мэдээлэл
Аялал гарах өдрүүд : 12 сарын 26,27-нд болон 1 сарын 5, 12, 19 -ны өдрүүдэд
Аяллын үнэнд багтсан
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Хоёр талын нислэгийн Ticket /Хөх хот - Хайкоу/
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
- УБ - Замын-Үүд-УБ галт тэрэгний ticket
Аяллын үнэнд багтаагүй
- Аяллын үнэд багтсан зүйлс-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал
Аяллын хөтөлбөр
16:40 минутын Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн орон нутагийн вагонд сууснаар аялал маань эхлэнэ.
Энэ өдөр 7:20 минутанд Замын -Үүдэд ирэх бөгөөд нэгдсэн журмаар автобусанд суун хил нэвтрэх
болно. Эрээн хотод ирсэний дараагаар үдийн цайгаа аялагчид өөрсдийн зардлаар авах бөгөөд бүгд
цугласны дараагаар аяллын автобусандаа суун Хөс хотын зүг хөдлөх болно. Хөх хотод хүрээд
буудалдаа орон амрах болно.
Өглөө эртлэн босож буудлынхаа 1 давхарт цуглан нисэх буудлын зүг хөдөлнө.
Хүсэн хүлээсэн аялал маань энэ өдөр баяр хөөртэйгөөр эхэлнэ . Азийн хавай хайнан аралд
хүрсэнээр таныг аяллын хөтөч маань угтан авах болно. Аяллын автобусанд суугаад бүх ачаа
хүмүүсээ бүртгэж дуусаад Хайкоу хотын буудалдаа буун амрах болно. /Өдрийн хоол/
Аяллын алжалаа тайлан хүчил төрөгчийн баараар зугаалан эрдэс бодисоор дүүрэн халуун
рашаандаа тухлан амарсан аялагчид маань эрч хүчээр дүүрэн өглөөг угтан сэтгэл баясгах
өглөөний цайгаа уусны дараагаар аяллын дараагийн маршрут болох сармагчингийн арал,
Ялон далайн эргийн зүг хөдөлнө.
Сармагчингийн арал нь Саняа хотоос 65 орчим км, Хайнаны Лин Шуй сумаас урагш 14 орчим км-т, гурван талаараа далайд хүрээлүүлсэн Хятадын цор ганц арал хэлбэрт байгалийн тусгай
хамгаалалттай бүс нутаг юм. 2500 гаран усын 2-р зэргийн хамгаалалтанд орсон Macaque
төрлийн сармагчин байдаг хүмүүс тус аралд Сармагчингийн арал хэмээх нэрийг өгсөн байна.
Мен сармагчингийн циркийн үзүүлбэрүүд таныг уйдаахгүй гэдэгт итгэж байна. Ялон
булангаар зочилох бөгөөд Хайнаны хамгийн цэнгэг далайн эрэг юм. /Өглөө, Өдөр, Оройн хоол/
Өглөөний цайгаа уусаны дараа хөтөчийн заасан цагт цуглан автобусандаа сууж Нисдэг
тэрэгний зүг жолоо зална. Нисдэг тэрэг туршилтаар 1 км- орчим нисэх ойролцоогоор 1 минут
орчим хөөрөх болно. Та нэмэлтээр төлбөр төлөн илүү хол удаан нисэх боломжтой. Үүлэн
дээрээс гайхамшигт Саняа хотыг тольдон зах хязгааргуй уудам далайн дээгуур нисэх
болно.Нислэг өндөрлөсний дараагаар аялагчид маань үргэлжлүүлэн 2 цаг орчим дарвуулт
завиар зугаална.Мөн далай дээрх гайхалтай хөгжилтэй тоглоомууд дээр суун тоглох
боломжтой.Дарвуулт завиас бусад далай дээрх тоглоомууд нэмэлт төлбөртөй байдаг.
Аялагчид Duty free орон хүссэн бараагаа худалдан авалт хийж дууссаны дараа буудалдаа
буцан усан бассейнд шөнийг өнгөрөөх болно. /Өглөө, Өдөр, Оройн хоол/
Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн
өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй
Онцолж хэлэхэд буудлын өглөөний цай 11 цаг хүртэл таныг хүлээх болно. Та энэ өдөр
Хайнан аралд хийхийг хүссэн зүйлсээ хийх боломжтой. /Өглөөний цай/
Хүсэн хүлээсэн өдөр ирлээ:-) Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр
бялхсан уур амьгал дунд нэвтрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн
улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас
чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул
загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно. 34 усан гулгуур үзэж, таталцлын эсрэг янз бүрийн
усан байгууламжтай танилцаж, адреналин ихсэх слайдыг мэдрэх боломжтой.
Атлантис усан паркаас гаран Хайкоу хотын зүг хөдөлнө. Хайкоу хотын буудалд очин амрах болно.
/Өглөөний цай/
Газрын диваажин гэгдэх Хайнан арлын маань аялал Хөххотын зүг зүглэх онгоцонд сууснаар
өндөрлөнө. Та Хайнан аралд өнгөрүүлэх 5 шөнө б өдрийн хугацааг өөрийн амьдралд хэзээ ч
мартагдахааргүй болгох дурсамжаар дүүрэн үдээрэй.
Хөх хотод хурээд Хөх хотын буудалдаа орон амрах болно. Маргааш өглөө эртлэн босож
Эрээн хотын зүг хөдлөх болно. /Өглөөний цай/
Өглөөний 7:30 минутын нислэгээр 50 минут нисэн Эрээнд хүрээд нэгдсэн журмаар хил гарч
Замынууд Улаанбаатар вагонд суун нутгийн зуг хүлгийн жолоо зална.
9-10 цагийн хооронд Улаанбаатар төмөр замын вокзал дээр буух болно. Та аян замдаа сайн ява ирэв үү? Бидэнтэй хамт 9 шөнө 10 өдрийн турш хамт байсан аялагч та бүхэндээ баярлалаа.