Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас мягмар гаригаас лхагва гариг руу шилжих шөнө 21:10 цагт Хүннү эйр авиа компанийн онгоцоор ниснэ. Нислэгийн нийт хугацаа 5 цаг үргэлжлэх учир 02:10 цагт Хайкоу хотод газардана. Онгоцны буудал дээр ирэхэд хөтөч тосож авах бөгөөд зочид буудал руу хүргэж өгөн бүртгэлээ хийлгэн өрөөгөө хүлээж аваад амарна. Хайкоу хот нь Хятад улсын Хайнан мужийн нийслэл бөгөөд тус арлын хамгийн том хот юм. Хайкоу нь далайн эрэг дээр байрладаг бөгөөд хамгийн том аялал жуулчлалын төвүүдийн нэг юм.
Өглөөний цайгаа уугаад 12 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Буудлаасаа гараад Хайкоу хотоос аяллын автобусандаа сууж Хайнан арлын үзэсгэлэнт Саняа хот руу хөдөлнө. Хайкоугаас Саняа хүртэл 270км байдаг бөгөөд ойролцоогоор 3-4 цаг явна. Саняа хот руу явж байх замдаа Сармагчингийн вант улсаар зочилох болно. Өхөөрдөм, хөөрхөн сармагчнуудтай зургаа авхуулах, үзэсгэлэнт вант улстай танилцах болно. Буудалдаа ирж өрөөгөө хүлээж аваад оройн хоолоо идсэний дараа буудалдаа амарна. Оройг буудалтайгаа танилцан, пүүлд орж замын алжаалаа тайлах боломжтой.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж далайн сувдны дэлгүүр орно. Дараа нь адал явдалт Номхон далайн завьтай аялалд гарна. Энэ аялал нь 3 цаг үргэлжилдэг бөгөө аялагч нар нэмэлтээр далай дээр тоглож хөгжилдөх боломжтой. Далай дээр тоглохоос гадна олон экстрем тоглоомуудтай учир тухайн өдрийг хөгжилтэй адал явдалтай өнгөрүүлнэ. Үүний дараа бидний бэлдсэн бэлэг болох нисдэг тэргэнд суух болно. Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайны дараа аяллын автобусандаа сууж Атлантис усан парк болох орчин үеийн хамгийн том усан паркт өдрийн турш хөгжилдөн өнгөрөөнө. Үүний дараа зах худалдааны төв, дэлгүүрээр хэсэж худалдан авалт хийх чөлөөтэй өнгөрүүлнэ.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад 1000 метрийн өндөр Шилэн гүүрэн дээрээс Саняа хотын гайхамшигт байгалийг харах болно. Нэг талаараа айдас мэдрэгдэх боловч нөгөө талаараа гайхамшгийг мэдрэх болно. Аяллын автобусандаа сууж Хайкоу хотын нисэх онгоцны буудал руу Улаанбаатар хотын зүг нисэхээр явна. Онгоц маань шөнийн 3:10 цагт нисэх учир тэр хүртэл дэлгүүр хэсэх боломжтой.