Жининь-Хөх хот шинжилгээтэй аялал

Durations

6 шөнө 7 өдөр

Difficulty

гадаад

Min Age

3 дээш

Мэдээлэл

Аялалд гарах өдрүүд : Ням гараг бүр

Шинжилгээ үзлэгт хийх зүйлс:
Үндсэн үзлэг:
Биеийн ерөнхий үзлэг
Дотор эрхтэний үзлэг
Мэс засал
Зүрхний цахилгаан бичлэг
Лабораторийн шинжилгээ:
Цусны ерөнхий шинжилгээ, Шээсний ерөнхий шинжилгээ, Элэгний үйл ажиллагааны багц шинжилгээ,
⦁ алат
⦁ асат
⦁ билирубин
⦁ албумин
⦁ нийт уураг
Бөөрний үйл ажиллагаа багц шинжилгээ,
Цусан дахь липид 4 зүйл,
⦁ Нийт холестерол
⦁ HDL
⦁ LDL
⦁ триглицерин
Өлөн үеийн цусан дахь глюкоз,
Хэт авиан шинжилгээ:
Элэг цөс хэвлийн хэт авиан шинжилгээ Бамбай булчирхайн өнгөт хэт авиа
CT доорхоос аль нэгийг сонгоно:
⦁ Хүзүүний нугаламын CT
⦁ Нурууны нугаламын CT
VIP нүүрээр бие эрхтэн оношлох
⦁ Монгол уламжлалтын эмчийн үзлэг
⦁ Хятад уламжлалт эмчийн үзлэг
Шинжилгээний төлбөрт дээр дурдсан бүх шинжилгээнүүдийн төлбөр багтсан ба үзлэг, эмнэлгийн хэрэгслийн төлбөр, шинжилгээний хариуны хураамж, бүртгэлийн төлбөр багтсан болно.
Том хүн: 880,000₮
Хүүхэд 3-10 нас: 720,000₮
0-2 нас үнэгүй(хүүхэд)

Аяллын үнэнд багтсан

Аяллын үнэнд багтаагүй

Аяллын хөтөлбөр

16:50 цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчий нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын үүд суманд очно. Улс хоорондын автобусаар БНХАУ-ын Эрээн хотод очиж халуун тогооны ресторанд өдрийн хоолонд орно. Өдрийн хоолны дараа Жининь хот руу 150 км замыг ойролцоогоор 3 – 4 цагийн хугацаанд явна. Тус хотод Өвөр Монголын хамгийн том бөгөөд 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана. Оройн хоол нь буфет учир хүссэн хоолоо сонгон амттан, жимс зэргээр үнэгүй үйлчилнэ.“Water World” усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлэх боломжтой. Мөн нэмэлт төлбөрөөр бүх төрлийн массаж хийлгэж болно.Маргааш өглөө шинжилгээ өгөх тул оройн хоолоо сойх шаардлагатай. Буудалдаа амарна.

Өглөөний цайгаа ууна. Жининь хотын хүслийн суврага үзээд Хөх хотын зүг хөдлөнө. Хөх хотод очоод Наобао усан парк, экстрим тоглоом, гэрэлт гудамаар зугаална. Үүний дараа оройн хоолондоо орно.
ЖИЧ: Шинжилгээ өгөх хүмүүс 22:00 цагаас хойш ус уухгүй, юм идэхгүй байх.

Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээд хамрагдана. Шинжилгээний дараа Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. NaoBao park Алсыг харагч дээр сууж өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Чөлөөт цагтай. Оройн хоолоо идээд зочид буудалдаа очиж амрана. /Шинжилгээ өгч дууссан аялагчид үндсэн аялалдаа хамрагдаад явна./

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Дараа нь шинжилгээний хариугаа авч эмчийн зөвөлгөө үйлчилгээ авна. Шинжилгээ өгөөгүй аялагчид 12:00 цаг хүртэл чөлөөт цагтай. 12:00 цагаас Эрээн хотруу замдаа гарна. Оройн хоолондоо ороод Зээл худалдааны төвийн ойролцоо ЛИДУ буудал амрана.

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 13:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ. 18:00 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

Өглөөний 09:20 цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирсэнээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Price

From

880000

    Check All

    Packages

    Discover the World, one Full Adventure at a Time!

    Our Contacts

    Address

    1080 Brickell Ave - Miami

    United States of America

    Email

    info@travel.com

    Phone

    Travel Agency +1 473 483 384

    Info Insurance +1 395 393 595

    Follow us

    Best Travel Theme

    Elementor Demos

    With Love Travel WordPress Theme you will have everything you need to create a memorable online presence. Start create your dream travel site today.