Хо Ши Мин – Фукоук аялал

Durations

8 өдөр 7 шөнө

Difficulty

гадаад

Min Age

Мэдээлэл

Аялалын чиглэл : Улаанбаатар - Хо Ши Минь (шууд нислэг)
Аялал гарах өдрүүд : /12 сарын 30, / 1 сарын 9,16/
Зочид буудал : Villa SunSet Sannato Resort (5 одтой)

Аяллын үнэнд багтсан

Аяллын үнэнд багтаагүй

Аяллын хөтөлбөр

Өглөө Чингис хаан олон улсын нисэх буудал дээр 09:00 цагт
цугларч МИАТ ОМ711 дугаарын нислэгээр 12:15 цагт Вьетнам
улсын Хошимин хотын чиглэлд ниснэ. Бид 5 цаг 30 нисч Хошимин
хотод 17:45 цагт бууна. Аяллын автобусаар зочид буудалдаа ирж
бүртгэлээ хийлгээд хөтөчийн заралсан цагт цугларч Хо Ши Мин
хотын алдартай шөнийн гудамжруу явна. Бид уг алдартай шоуны
гудманд оройн хоолоо идэх юм.

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад онгоцны буудал руу
хөдөлнө. Орон нутгийн нислэгээр хуваарийн дагуу Фукуок арал
руу ниснэ. Арал дээр буугаад хөтөчийн хамт зочид буудалдаа
байрлана. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд далайн эрэг дээр
хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Харин үдэш бид Grand world
буюу Италийн алдарт усан дээрхи Венец хотыг санагдуулам газар
зочлоно. Венецийн гудамжны усан дээрх гэрлийн лазер шоуг,
гэрлийн гайхамшигт шоу үзүүлбэр болон 3D-г ашиглан хийсэн
тоглолтуудыг үзнэ. Энэ нь дэлхийн алдартай хөгжмийн аялгуутай
угсарч хослуулсан лазер урлагийн шоу юм.

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад хуурай газрын хамгийн том задгай байгаль дахь амьтны хүрээлэнд зочилж арслан, бар, хирс зэрэг зэрлэг амьтадыг үзнэ. Энэхүү амьтны хүрээлэн нь Сингапурын Сафаригийн хувилбараар хийсэн бөгөөд амьтдыг арчлах, хамгаалах цэцэрлэгт хүрээлэн нь нийт 500 га талбайтай бөгөөд ховор зэрлэг амьтадыг байгальд өсгөн үржүүлдэгээрээ онцлогтой. Сафари автобусанд суун зэрлэг амьтдыг байгальд нь харах боломжийг олгодог. Амьтдын төрөл: Заан, баавгай, тахь, арслан, бар, чоно, хирс, ирвэс зэрэг олон амьтан байх бөгөөд тэдгээрийг чөлөөтэй орчинд ажиглаж болно. Сафари руу орох хаалган дээр африкийн бүжигчид угтана. Дотогшоо ороод шувуудын шоу үзүүлбэр хуваарийн дагуу явагддаг. Анааш заан сармагчин зэрэг амьтдыг хооллох хэсэгтэй. Үдээс хойш бид Фукуок дахь хамгийн том сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн болох Винвондерс парк дээр ирнэ. VinWonders парк нь 2018 онд нээлтээ хийсэн. Усан парк, экстрим паркийн 100 гаруй төрлийн тоглоом дээр өдөржин тоглон зугаацан өнжинө. Тэнд бид ид шидийн ертөнц, нууцлаг ой, Зэрлэг Баруун, нууцлаг баян бүрд, гайхалтай хаант улсаар зочлох болно. Мөн Викингчүүдийн ширэнгэн ой доторх агуй, нууц тосгон, алс холын Нордикийн дүрүүдтэй селфи хийж, Нууц Тосгон дахь Викингчүүдийн амьдралыг мэдрээрэй. Хай Дуонг далайн аквариумд Лусын дагиний үзүүлбэр, аварга том загас, харгис акул, хөөрхөн оцон шувуу, өнгөлөг загас, гялалзсан медузын ертөнцийг өөрийн нүдээр харах боломжтой. Винвондерс парк адал явдлынертөнцөд та эксртим паркт өдөржин тоглож мөн хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан усан паркт цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
ФУКУОК АКВАРИУМ
Мянга мянган өвөрмөц далайн амьтдыг багтаасан энэхүү аквариум нь 5 бүсэд хуваагддаг:
1. Шөнө дундын хөвөгч амьтад
2. Усны эрдэнэс
3. Хөлдөөсөн ордон
4. Шарклантис
5. Аварга биетүүдийн ертөнц

Өглөөний цайгаа уугаад та энэ өдөр далайн эргийн
интертайнмэнт арга хэмжээнд оролцож, шүхрээр татуулах, банана завь, моторт завиар салхи татуулан давхиж, усан доогуур тусгай хэрэгсэлтэй шумбах боломжтой.

Өглөөний цайгаа буудалдаа уугаад 08:00 цагт буудлын 1 давхарт цуглан Гурван арлын аялалд гарна. Ан Той усан онгоцны зогсоол руу явах замдаа бид Сувдны аж ахуй дээр түр зогсоно. Энд та жинхэнэ далайн сувдыг хэрхэн гаргаж авдаг болон хиймэл тарьмал сувд хэрхэн бий болдогийг өөрийн нүдээр үзэж танилцана. Фукуок арлыг тойрсон 12 том жижиг арлууд байх бөгөөд энэ өдөр бид тэдгээр арлуудын 3-аар аялах болно. Эргийн боомтоос каной завинд суун бидний зочлох арлууд нь Hon Dua, Gam Ghi, May Rut Trong арлууд байна. Фукуок арлын хамгийн том усан спортын төв болох OCEAN WORLD энэ арлуудад байрлах бөгөөд та өөрийн сонирхлоор усан спортуудыг туршин үзэх боломжтой. Шүрэн аралд зочилж, далайн гүнд алхах, бусад сонирхолтой усан спортуудыг туршин үзээрэй.

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд далайн эрэг дээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Өглөөний цайны дараа бид Хон Том арал руу дэлхийн хамгийн урт дүүжин гүүрээр явж тэндээ бүтэн өдөржин усан парк дээр тоглож өнжинө. Фукуок арлын Хон Том Cable Car нь дэлхийн хамгийн урт кабель замаараа алдартай, жуулчдын дунд маш их сонирхол татдаг үзвэр
үйлчилгээний нэг юм. Кабель машин нь 7,899.9 метр урттай. Замдаа та арлын үзэмжийг үзэж, Хон Том арал дээр зогсож, цахилгаан машинаар далайн эрэг рүү явж болно. Далайн эрэг дээр усанд сэлэх, наранд шарах боломжтой. Энэ нь Фукуок арлын үзэсгэлэнт байгалийн дүр төрхийг харж, далайн эрэг, уулсын дунд нисэх боломжийг олгодог. Дараа нь бид алдарт үнсэлтийн гүүр рүү хөдөлнө. Үнсэлтийн гүүр KISS BRIDGE нь Фукуок арлын хамгийн сүүлийн үеийн, сэтгэл хөдөлгөм аялал
жуулчлалын үзмэрүүдийн нэг юм. Гүүр дээр болон түүний орчимд зогсож, амьдралын дурсгалт зургууд авах боломжтой. Фукуок арлын өмнө хэсэгт байрлах энэхүү гүүр нь орчин үеийн шинэлэг дизайны шийдлээрээ онцлогтой. Жаргаж буй нар гүүрний хоёр нуман хаалганы хооронд буух нь үлгэрийн мэт үзэмжийг бий болгодог учраас дэлхийд хамгийн гайхалтай нар жаргахыг хардаг газруудын нэг болсон юм. Усан оргилуур: Гүүрний ойролцоо том усан оргилуур байх бөгөөд энэ нь гүүрний үзэмжийг улам төгөлдөр болгож, гэрэл болон усны эффектүүдийг хослуулан харуулах боломж олгодог. Урлагийн үзүүлбэрүүд: Kiss Bridge ойр орчимд дэлхийн алдартай шоу болон урлагийн үзүүлбэрүүдтэй.

Өглөөний цайны дараа бид Хо Ши Мин хот руу дотоодын нислэгээр буцна. Хошимин хотод газардаад Сайгоны томоохон дэлгүүр худалдааны төвүүдээр орж хөтчийн хамт шоппинг хийнэ. Орой нь бид олон олон улсын онгоцны буудалд 16:00 цагт бүртгэлээ хийлгээд 19:05 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 02:20 цагт бууснаар бид мартагдашгүй дурсамж дүүрэн аяллаа өндөрлөнө.

Price

From

5750000

    Check All

    Packages

    Discover the World, one Full Adventure at a Time!

    Our Contacts

    Address

    1080 Brickell Ave - Miami

    United States of America

    Email

    info@travel.com

    Phone

    Travel Agency +1 473 483 384

    Info Insurance +1 395 393 595

    Follow us

    Best Travel Theme

    Elementor Demos

    With Love Travel WordPress Theme you will have everything you need to create a memorable online presence. Start create your dream travel site today.