22:10 цагийн шууд нислэгээр Улаанбаатар-Саняа ниснэ. Саняа хотод 03:10 цагт бууна. Таныг мэргэжлийн хөтөч тосох ба аялалын эхний 3 өдөр Саняа хотын дэлхийд алдартай 5 одтой Mangrove ресортод тухална.
Хайнан арлын хамгийн том 3 усан паркийг нэг нь Mangrove ресортод байрладаг бөгөөд тухайн өдрүүдэд цагийн хязгааргүй, нэмэлт төлбөргүйгээр олон төрлийн экстрим усан гулгуурт тоглох, усан парк, фитнесс төв, хиймэл далайн эрэгээр зугаалах, хүүхдэд зориулсан усан парк зэргээр гайхалтай цагийг өнгөрүүлэн Resort доторх том Shopping mall-д худалдан авалт хийх боломжтой.
Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт сувдан эдлэл, үнэт эдлэл, бэлэг дурсгалын зүйлсийг багтаасан сонирхолтой худалдааны төвөөр зочлоно. Үүний дараа тансаг хувийн онгоцоор задгай далайн аялал хийх ба та нэмэлтээр сонирхолтой далайн аялалын үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд: шумбалт, загасчлал, усны мотоцикл гэх мэт.
Өглөөний цайны дараа бид Атлантис усан парк руу явна. Энэ бол Хайнан арлын хамгийн том, хамгийН сэтгэл хөдөлгөм усан парк бөгөөд олон төрлийн тоглоом, гайхалтай үзүүлбэрүүд таныг хүлээж байна. 8 давхар өндөртэй усан гулгуур- Асар өндөр эгц босоо усан гулгуураар уруудаж, хурд мэдрэх сэтгэл хөдөлгөм мөчийг бэлэглэнэ. Эргүүлэгт усан гулгуур Хийлдэг завьтай мушгирсан урт гулсуураар уруудаж эрч хүчтэй долгион дунд сэлэх боломжтой. Гайхамшигт далайн ертөнц- Томоохон аквариумын дундуур сэлж, далайн төрөл бүрийн амьтдыг ойроос харан сонирхох боломжтой. Наран шарлагын бүс Сэрүүн усан сангийн хажууд наранд биеэ шарж алжаалаа тайлж, амар амгаланг мэдрээрэй.
Өглөөний цайны дараагаар зочид буудлаас 10 цагт хөдөлж таван А зэрэглэлийн Хайнаны уугуул иргэдийн аж амьдралыг харуулах Бингланг тосгонд очиж хөтөлбөрт багтсан ойн адал явдал, шилэн гүүрээр явах, зиплайнаар гулгах, go kart машин, бартаат замын 4 дугуйтаар явах, шувууны хүрээлэнгээр зочлох, эртний мөнгөн эдлэлийн музей болон дэлгүүрүүдээр явах, галын наадам шоу үзүүлбэр үзэх зэргийг багтаасан гайхамшигт нэг өдрийг өнгөрүүлнэ. Дараа нь “Romance Park” буюу Саньягийн алдартай аялал жуулчлалын соёлын паркаар зочилно. “Sanya Romance Show” тоглолт үзэж уран сайхны, түүхэн, соёлын агуулгатай, бүжиг, цирк, гэрлийн шоу зэргийг хослуулсан гайхамшигт тоглолтыг мөн Хятадын түүх, Хайнань арлын уугуул соёлыг үзэн усан гулсуур, тоглоомын талбай, үлгэрийн орон мэт чимэглэлтэй хэсгүүдээр зугаалах, гар урлал, хоол хүнс, хувцас, урлагийн үзүүлбэрээр дамжуулан уламжлалт соёлтой танилцаж орон нутгийн болон олон улсын хоол амтлах болно. Оройн зоог барьсны дараа зочид буудалдаа буцаж ирж амарна. Тухайн өдрийн оройноос эхлэн аялал дуустал 2025 онд шинээр ашиглалтанд орсон 5 одтой Grand Soluxe Hotel and Resort Sanya зочид буудалд байрлана.
Тухайн өдөр 600 жилийн түүхтэй Хятадын уламжлалт анагаах ухааны He Nian Tang сувилалд эмчийн үзлэг, оношилгоонд хамрагдаж, өөрт тохирсон зүүн эмчилгээг хийлгэх боломжтой. Саняа хотын хамгийн том шөнийн клубт аялалын багаараа нэгэн үдшийг зугаатай өнгөрүүлэх болно.
Grand Soluxe Hotel and Resort Sanya зочид буудал нь далайн эрэг дээр байрладаг бөгөөд хүүхдүүд багачууд тоглоход тохиромжтой гулсууртай усан бассейн болон харагдац сайтай орчинтой тансаг зэрэглэлийн таван одтой зочид буудал юм.
12:00 цагаас зочид буудлаасаа гарч JOY CITY томоохон худалдааны төвөөр орсны дараа Саняа арлын хамгийн өндөр цэгрүү cable car-аар явж шөнийн Саняа хотыг бүрэн тольдох, Саняа хотын түүхийг харуулах ойн хотхоноор зугаална. Тухайн өдрийн шөнө онгоцны буудалдаа ирж Улаанбаатар хотруу ниссэнээр бидний аялал дуусна.